“Ford”-ийн III улирлын борлуулалтын орлого өсөж, 37.5 тэрбум ам.доллар хүрэв
“Ford” компанийн III улирлын борлуулалтын орлого огцом өсөж, 37.5 тэрбум ам.доллар хүрлээ. Өндөр үнэтэй Pick-Up ангиллын автомашины борлуулалт өссөн нь тус компанийн нэгж хувьцаанд ногдох орлогыг 65 цент хүргэж, шинжээчдийн таамгаас гурав дахин их гарсан байна.
Өнгөрсөн улиралд тус брэндийн борлуулалт олон улсад сул байсан ч Хойд Америкт эрэлт сэргэж эхэлсэн нь эергээр нөлөөлжээ. Улмаар тус компани бүтэн жилийн төлөвөө сайжруулж, энэ онд алдагдалгүй ажиллах тооцоотой байна.
Энэхүү мэдээллийн дараа “Ford”-ийн хувьцааны ханш лхагва гарагт 7.8 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 7.7 ам.долларт хаагджээ. Хэдий тийм боловч энэ онд хувьцааны ханш нь 17 хувиар буураад байгаа юм.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com