“Fitch" агентлаг “Төрийн банк"-ны зээлжих зэрэглэлд “B" үнэлгээ тогтоолоо
Олон улсын үнэлгээний “Fitch" агентлаг Монгол Улсын “Төрийн банк"-ны зээлжих зэрэглэлд “B" үнэлгээ тогтоож, төлвийг нь сөрөг гэж үзсэн байна. “Төрийн банк" Монгол Улсын Засгийн газартай нягт харилцаатай байдаг учраас шаардлага гарсан тохиолдолд Төрөөс дэмжлэг авах боломж хамгийн өндөр гэж үзсэний үндсэн дээр ийнхүү зэрэглэлийг нь тогтоосон байна. Тус банкийг системийн ач холбогдолтой зургаан банкны нэгээр нэрлэснээс гадна банкны салбарын нийт активын 13 хувийг эзэлдгийг үнэлгээндээ тусгаснаа “Fitch" агентлаг онцолжээ. Харин төлвийг сөрөг гэж үнэлсэн нь Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан нь арилжааны банкуудад нөлөөлж магадгүй байгаатай холбоотой юм байна. “Төрийн банк"-наас өмнө Монгол Улсын арилжааны хоёр банк “Fitch" агентлагаар үнэлгээ тогтоолгож байжээ.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com