FIFA цар тахлын эсрэг арга хэмжээнд зориулан 150 сая ам.долларын төсөв батлахаар шийдвэрлэв
Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 06 16:20
Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA цар тахлын эсрэг авах арга хэмжээнд зориулан 150 сая ам.долларын төсөв гаргахаар шийдвэрлэсэн байна.
Мөн “Forward 2.0” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд FIFA-ийн 211 гишүүн орны Хөлбөмбөгийн холбоонд 500 мянган ам.долларын санхүүжилтийг ойрын өдрүүдэд олгохоор болжээ. "Энэ бол дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлэх эхний алхам" гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино тодотгосон байна.
Б.Ариунболд | @Ariunbold_Bat
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-05-06 16:20
62932
BBJAX