“Fiat Chrysler”, “Peugeot"-ийн нэгдэн, нийлэх хэлэлцээрийг эцэслэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 05 12:40
“Fiat Chrysler”, “Peugeot”-ийн нэгдэн, нийлэх хэлэлцээрийг хоёр талын хувьцаа эзэмшигчид нь зөвшөөрлөө.
Улмаар автомашин үйлдвэрлэлийн салбарт дөрөвдүгээрт бичигдэх томоохон компани “Stellantis”-ийг үүсгэн байгуулахаар болж байна. Зах зээлийн үнэлгээ нь 53.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм. Хэдий тийм боловч дээрх хоёр компани хоёулаа БНХАУ-ын зах зээлд нөлөө багатай. Мөн одоо хүртэл цахилгаан автомашины үйлдвэрлэл эхлүүлээгүй нь хүндхэн сорилт болохоор байна. Түүнчлэн цар тахлын улмаас хоёр компанийн борлуулалт 30 орчим хувиар буураад байгаа юм.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-05 12:40
67324
BBJAX