“Ferrari” ирэх оны хавар “Roma” загварын шинэ автомашинаа худалдаанд гаргана
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 30 17:00
Тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч “Ferrari” брэнд 2021 оны хавар “Roma” загварын шинэ хувилбарыг худалдаанд гаргахаар боллоо.
Шинээр танилцуулсан автомашин нь 611 морины хүчтэй, 3.4 секундэд 100 км хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна. Дээд хурд нь 320 км цаг. Шинэ загварын үнэ 218 мянган ам.доллароос эхлэх төлөвтэй байна. Цар тахлын улмаас тус компанийн үйл ажиллагаа доголдоод байгаа юм. Өнгөрсөн II улиралд л гэхэд нийт 1389 автомашин үйлдвэрлэсэн нь жилийн өмнөхөөс 48 хувиар буурсан үзүүлэлт болж байсан юм.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-30 17:00
66118
BBJAX