“Facebook”, “Google” мэдээний контентод төлбөр төлөх хуулийн төслийг Австрали улс баталлаа
“Facebook”, “Google” зэрэг технологийн компаниуд Австралийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудад төлбөр төлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг тус улсын Парламент анх удаа баталлаа.
Энэхүү хуулийн төслийг баталснаар хэвлэл, мэдээллийн байгууллагуудын бэлтгэсэн мэдээний контентдоо зохих хэмжээний урамшуулал авах боломжтой болсон гэж тус улсын Сангийн сайд мэдэгджээ. Ийнхүү бусад улс орнууд үүнтэй ижил төстэй арга хэмжээ авах эхлэл тавигдаж байж магадгүй байна.
Австрали улсын Ерөнхий сайд энэхүү шинэ зохицуулалтын талаар БНЭУ, Канад, Франц, Их Британийн Төр засгийн удирдагчидтай хэлэлцсэн байна. Үүнээс өмнө Австралийн Засгийн газар болон “Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закербергтэй дээрх хуулийн төслийн талаар хэлэлцэж, хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.
“Facebook” мэдээний контентыг нийтлэхээр тохиролцсон байна. Шинэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэхээс өмнө технологийн компаниудын хэвлэл, мэдээллийн байгууллагатай хийсэн гэрээг харгалзаж үзнэ гэж Австралийн Засгийн газар мэдээлсэн юм.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com