“Facebook” төлбөртэй холбоотой асуудлаар Австралид мэдээний контентыг хязгаарлаж эхлэв
“Facebook” компани Австралийн хэрэглэгчдийн оруулсан мэдээний контентыг хязгаарлаж эхэллээ.
Австралийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын бэлтгэсэн мэдээ, нийтлэлийг хэрэглэгчид платформд нь хуваалцвал технологийн компаниуд төлбөр төлдөг байх зохицуулалт бүхий хуулийн төслийг “Facebook” ийнхүү эсэргүүцэж байгаа юм.
“Facebook” өөрийн нэр хүндээ сэвтүүлэх алхам хийж байна хэмээн Австралийн Засгийн газар хариу мэдэгдэл хийжээ. Зар сурталчилгааны зах зээлийн үлэмж хувийг эзэлсэн “Google” болон “Facebook”-ийн платформд бэлтгэсэн мэдээ нийтлэл нь орж байгаа тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд төлбөр төлөхийг шаардаад байжээ.
Харин “Google” төлбөр төлөхийг зөвшөөрч, “News Corp”-той гурван жилийн хугацаанд хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Мөнгөн дүнтэй холбоотой мэдээллийг ил болгоогүй байна. Талууд хамтран ажиллаж, төлбөртэй үйлчилгээний платформ хөгжүүлэхийн зэрэгцээ зар сурталчилгааны орлогоо хуваалцах юм байна.
“Wall Street Journal”-ийн мэдээлснээр “Google” компани “News Corp”-д олон арван сая ам.долларын төлбөр төлөхөөр болж байна.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com