“Entrée Gold” 55 сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ
Монголд үйл ажиллагаа
явуулдаг гадаадын компаниудын нэг болох “Entrée Gold” эхний
улирлын үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд ил болгожээ. Тус компанийн зүгээс
өнгөрсөн улиралд 55 сая ам.долларын санхүүжилтийн багцыг Ванкуверт төвтэй “Sandstorm gold” компаниас авахаар
болсон байна. Энэхүү нэмэлт санхүүжилтаар тус компанид томоохон дэм болж
байгааг тайланд онцолсон бөгөөд эхний ээлжинд 40 сая ам долларыг “Sandstorm gold” компаниас олгох аж.
Харин үлдсэн дүнгийн таван сая ам.долларыг Невада дахь “Ann Mason” төслийн 0.4 хувийн
хүүтэй роялтигаас өгөхөөр болсон бол 10 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр
олгох юм байна. “Entrée Gold”-ийн Монгол дахь үйл ажиллагааны хувьд “Оюу Толгой” төсөлтэй хамтран
эзэмшдэг хоёр лицензийг нь Ашигт малтмалын газраас түр хугацаагаар түдгэлзүүлсэн
хэвээр байгаа юм.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: delgermaa.m@bloombergtvmongolia.com