“Elixir Energy” компани “Номгон IX” талбайд шинэ өрөмдлөгийн ажлаа эхэллээ
Нийтэлсэн огноо: 2019 оны 10 сарын 21 19:30
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани “Номгон IX” талбай дахь эхний өрөмдлөгийн ажил төлөвлөснөөс бага зэрэг удаан үргэлжилсэн байна.
Хоёр дахь өрөмдлөгийг энэ даваа гарагт эхэлж байгаа талаар тус компани мэдээллээ. “Elixir Energy” компани нийт 2-4 нүх өрөмдөхөөр тооцоолж байгаа аж. Эхний хоёрын дүнгээс хамаарч гурав дахь өрөмдлөгийн ажлын шийд гарах юм байна.
Тус компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид даваа гарагт 1.75 хувиар буурч, 0.06 австрали доллар боллоо.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2019-10-21 19:30
58121
BBJAX