“Electronic Arts”-ийн борлуулалт өнгөрсөн улиралд буурснаар хувьцаа нь 9.6 хувиар унав
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 06 17:25
Цар тахлын үед видео тоглоомын эрэлт огцом нэмэгдээд байгаа ч “Electronic Arts”-ийн борлуулалт өнгөрсөн улиралд буурсан байна.
Мөн санхүүгийн энэ жилийн төлөв нь “Wallstreet”-ийн таамгаас доогуур гарсан. Харин өрсөлдөгч "Take-Two Interactive Software"-ийн төлөв сайн байгаа юм. Улмаар “Electronic Arts”-ийн хувьцааны ханш 9.6 хувиар буурч, 115 ам.доллар болжээ. Түүнчлэн “Electronic Arts” 2.6 тэрбум ам.доллароор хувьцаагаа худалдан авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Компанийн санхүүгийн жилийн II улирлын нийт орлого 2.35 тэрбум ам.доллар хүрээд байгаа юм.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-11-06 17:25
66320
BBJAX