“E-Commodities” 3.52 сая ширхэг хувьцаагаа худалдаж авлаа
Нийтэлсэн огноо: 2018 оны 09 сарын 11 14:10
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “E-Commodities” буюу хуучнаар “Winsway” компани 3.52 сая ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан талаар мэдээллээ.
“Winsway” компанийн ТУЗ өнгөрсөн зургаадугаар сард хуралдаж, энгийн хувьцаануудаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө баталсан юм. 2018 оны эхний хагас жилд 9.1 сая тонн нүүрс борлуулсан “E-Commodities” компанийн борлуулалтын орлогын 78.7 хувийг коксжих нүүрс дангаараа бүрдүүлсэн байна. Монгол Улс болон БНХАУ-ын боомтын чөлөөтэй нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байсны улмаас энэ оны эхний хагас жилд Монголоос авсан нүүрсний хэмжээ буурсан талаар тус компани санхүүгийн тайландаа дурдаж байжээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2018-09-11 14:10
49792
BBJAX