"Disney Plus"-ийн хэрэглэгчдийн тоо 100 сая давж өслөө
"Disney+" стриминг үйлчилгээ зах зээлд нэвтэрснээс хойш ердөө 16 сарын дотор хэрэглэгчдийнх нь тоо 100 сая давлаа.
Одоогоор 59 улсад нэвтрээд буй тус платформ ийнхүү богино хугацаанд "Netflix"-ийн гол өрсөлдөгч болоод байна. “Marvel”, “Star Wars”, “Pixar” зэрэг алдартай франчайзуудын бүтээлийг өөрийн платформоороо үзүүлж байгаа нь үүнд нөлөөлжээ. Үүнээс гадна контентын төсвөө нэмэгдүүлж, жил бүр 100 шинэ контент нээх зорилт тавьсан нь дэмжлэг болсон байна.
"Хэрэглэгч төвтэй бизнесийн үйлчилгээ үзүүлэх нь манай компанийн тэргүүлэх зорилт. Контентын төрөлжилт сайн байгаа нь эрэлтийг бүрэн хангана" гэж “Walt Disney” компанийн Гүйцэтгэх захирал Боб Чапек онцолжээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com