“Deutsche bаnк” нөхөн олговроо 23 хувиар бууруулсан байна
Германы хамгийн том банк болох “Deutsche bаnк” орлого буурсантай холбогдуулан, 2013 оны дөрөвдүгээр улиралд хөрөнгө оруулалтын банкны ажилчдад олгох нөхөн олговроо 23 хувиар бууруулсан байна. Тус банкны өнгөрсөн улирлын цалин, шагнал урамшууллын хэмжээ нэг тэрбум евро болж 2012 оны дөрөвдүгээр улирлаас 300 сая еврогоор багассан гэж Франкфурт хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус банкнаас мэдээлжээ. “Deutsche bаnк” нь Төв банкны шаардлагыг биелүүлж, мөн хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэмэгдүүлэхийн тулд цалингийн хэмжээг багасгаж, ажилчдынхаа тоог цөөлж ашиг болон хөрөнгийг хэмжээг нэмэгдүүлж байгаа юм. Үүнээс гадна тэд хэвлэлийн бага хурлын үеэр дөрөвдүгээр улирлын цэвэр алдагдал нь 958 сая евро болж буурсан талаар мэдээлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 2.53 тэрбум еврогийн алдагдлаас багассан дүн болжээ. Харин татварын өмнөх алдагдал 1.15 тэрбум еврод хүрсэн нь гэнэтийн хэрэг боллоо. Мөн өнгөрсөн долоо хоногт “Deutsche bаnк”- наас гаргасан мэдэгдэлд тус банк хөрөнгө оруулалт болон арилжаанаас 2.46 тэрбум еврогийн орлогыг 2013 оны дөрөвдүгээр улиралд олсон нь 2012 оны мөн үеэс 27 хувиар буурсан үзүүлэлт болсныг онцолсон байна.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: hash-erdene.d @bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com