“Come Play” кино 3.1 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ
“Focus Features”-ийн бүтээл аймшгийн болон триллер төрлийн “Come Play” кино нээлтээ хийсэн даруй Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
“Halloween” буюу Сүнсний баяр тохиосон амралтын өдрүүдэд “Come Play” кино 3.1 сая ам.долларын орлого олсон талаар “Comscore” мэдээлжээ.
Харин бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг Лиам Нисоны тоглосон “Honest Thief” кино 1.3 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг удаалсан хэвээр байна.
Үүнээс гадна Хойд Америкийн кино театрууд өнгөрсөн долоо хоногт 1.9 тэрбум ам.долларын тасалбар борлуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг зургаа дахин бага дүн болж байна. Нью-Йорк хот болон Лос-Анжелесийн кино театрууд энэ ондоо багтаад эргэн нээнэ гэж шинжээчид таамаглажээ. Одоогоор бүсийн хэмжээнд нийт кино театруудын 50 орчим хувь нь ажиллаж байна.
Дашрамд дурдахад, хамгийн анх Жеймс Бондын дүрд тоглосон Шотландын алдарт жүжигчин Шон Коннери 90 насандаа таалал төгслөө. 1962-1983 онд Бондын цуврал зургаан кинонд тоглосон түүний кино урлагийн карьер 50 жилийн түүхтэй бөгөөд 1988 онд “The Untouchables” киногоороо “Оскар”-ын шагнал хүртэж байсан юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com