Codelco: Чили улсад “Covid-19”-ийн халдварын тохиолдол эрс өсөж байгаа ч зэсийн нийлүүлэлт зогсохгүй
Зэс олборлолтоор тэргүүлэгч Чили улсад “Covid-19”-ийн халдварын тохиолдол эрчимтэй өсөж, хязгаарлалтуудыг чангатгаад байна.
Үүнтэй холбоотойгоор зэсийн нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол үүсэж, үнэ нь өсөөд байгаа аж. Чилийн “Codelco” компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, зэсийн гарцаа нэмэгдүүлж байгаагаа мэдэгджээ."Халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч уурхайнуудын үйл ажиллагаа, нийлүүлэлт зогсохгүй" гэж тус компанийн ТУЗ-ийн дарга хэлсэн байна.
Чилид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо дээд түвшинд хүрээд байгаа юм. Ингэснээр хилээ хааж, зөвхөн “Covid-19”-ийн шинжилгээ өгч, “Сөрөг” хариу гарсан тээврийн жолооч нарыг нэвтрүүлж байгаа юм байна.
Цар тахал эхэлснээс хойш Чили улс зэсийн нийт хэрэглээний дөрөвний нэгийг нийлүүлжээ. Ажилчдын ээлж солих, оношилгоо, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэх замаар үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн гэжээ.
Чилийн зэсийн экспортын орлого өнгөрсөн сард сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрсэн гэж тус улсын Төв банк мэдээлээд байгаа юм.
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com