"Cnooc"-ийн үйлдвэрлэлийн гарц 17 хувиар нэмэгджээ
Хилийн чанад дахь Хятадын хамгийн том хайгуулын компани болох "Cnooc"-ийн нэгдүгээр улирлын борлуулалтын хэмжээ 13 хувиар нэмэгдсэн талаар тус компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан ч "Cnooc"-ийн үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэн нь борлуулалтын хэмжээ 8.97 тэрбум ам.доллар хүртэл өсөхөд нөлөөлсөн байна. Ингэснээр тус компанийн нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн гарц жилийн өмнөх үеэс 17 хувиар өсч 93.6 сая баррельд хүрээд байгаа бөгөөд нэгдүгээр улирлын орлогынхоо хэмжээг хараахан тайлагнаагүй байна. Газрын тос болон байгалийн хийн олборлолтоос ихэнх орлогоо бүрдүүлдэг "Сnooc" оны өмнөхөн Канадын "Nexen" компанийг худалдан авснаар 2013 онд үйлдвэрлэлийнх нь гарц 69.3 сая баррелиар өсөх хүлээлттэй байгаа ажээ.
Ж.Нямгэрэл
Холбоо барих: naymgerel.j@bloombergtvmongolia.com