“Christie’s”-ийн дуудлага худалдаагаар "Hurting the Word Radio" уран зураг 52 сая ам.доллароор зарагдлаа
Нью-Йорк хотод болсон дайны дараах үе болон орчин үеийн урлагийн дуудлага худалдаагаар 325 сая ам.долларын худалдаа хийгдсэн байна.
“Christie’s”-ийн дуудлага худалдаанд оролцсон бүтээлүүдийн 89 хувь нь борлуулагдаж, 96 хувь нь өндөр үнэ хүрчээ. Дуудлага худалдааны онцлох бүтээл нь уран бүтээлч Рушейний 1964 онд зурсан "Hurting the Word Radio #2" гэх бүтээл байв.
Энэхүү бүтээл нь анх тухайн ондоо Лос Анжелес хотын Ферус галерейд олны хүртээл болж байжээ. Харин 1970-аад оны үед энэхүү зураг нь уран бүтээлч Жоан болон Жак Квин нарын эзэмшилд очсон байна. Тэдний эзэмшилд байдаг "Hurting the Word Radio #2" бүтээл нь Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 52 сая ам.доллар хүрсэн нь уран бүтээлч Рушейний хувьд шинэ дээд амжилт тогтоожээ.
Тэрхүү бүтээлийн араас Дэвид Хокнигийн “Sur La Terrasse” уран зураг 29.5 сая ам.доллароор борлуулагдсан байна.
Ц.Баяр
Холбоо барих: bayar.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com