CDP: Үйл ажиллагаагаа байгальд ээлтэй болгож буй томоохон компаниуд энэ онд 46 хувиар нэмэгдсэн
Байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийн талаар мэдээлж, тэдгээрийг бууруулахаар ажиллаж буй томоохон компаниудын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 46 хувиар өссөнийг судалгаа харууллаа.
“CDP”-ээс жил бүр гаргадаг “A” зэрэглэлд багтах байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын тоо энэ жил 313 болсон байна. "А" зэрэглэлд багтаж буй компаниудын ихэнх нь Европт үйл ажиллагаагаа явуулдаг аж. Харин 66 буюу 21 хувь нь Японы компаниуд байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ нь компаниудын үйл ажиллагаанд ч эергээр нөлөөлөөд байна. Тухайлбал: сүүлийн долоон жилийн хугацаанд “CDP”-ийн “A" зэрэглэлд багтсан компаниудын жилийн ашиг бусад компаниудаас дунджаар 5.3 хувиар өсжээ.
Д.Баярцэцэг
Холбоо барих: bayartsetseg.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com