“Boeing 777-200” онгоцны хөдөлгүүр нислэгийн үед доголдож, ослын буулт хийлээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 22 11:40
“United Airlines” компанийн “Boeing 777-200” онгоцны хөдөлгүүр нислэгийн үед доголдон онгоцны хэсэг салж, унасан тохиолдол гарлаа.
АНУ-ын Денвер хотоос Хонолулу руу хөөрөөд байсан 328 дугаар нислэгийн чиглэлийг шуурхай өөрчлөн Денверийн олон улсын нисэх буудал дээр ослын буулт хийлгэжээ. Тухайн онгоцны 231 зорчигч болон хөлгийн багийн 10 гишүүнд яаралтай тусламж үзүүлсэн байна. “Boeing 777” онгоцны хөдөлгүүр доголдсон үүнээс өмнөх тохиолдол үйлдвэрлэгч тал стандартын дагуу хангалттай туршилт хийгээгүйтэй холбоотой байжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-22 11:40
68354
BBJAX