“Bloomberg Economics”-ийн тооцоогоор ОХУ-ын ДНБ IV сард 25 хувиар агшжээ
ОХУ-ын эдийн засаг дөрөвдүгээр сард 25 хувиар агшсаныг тус улсын Сангийн яамны өгөгдөл дээр суурилж “Bloomberg Economics” тооцоолсон байна. "COVID-19" цар тахлын улмаас эдийн засгийн үйл ажиллагаа хумигдсан, мөн иргэдийн орлого буурсан нь үзүүлэлт ийнхүү буурахад нөлөөлжээ. Дурдсан хугацааны дотоодын нийт бүтээгдэхүүний дүнг ОХУ-ын Сангийн яам хараахан танилцуулаагүй байгаа юм. Хөл хорионы сөрөг нөлөө тавдугаар сарын үзүүлэлтэд ч мөн тусна гэжээ. Улмаар II улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний дүн илүү тааруу гарах байх гэсэн таамгийг “Bloomberg Economics"-ийн шинжээч дэвшүүллээ. Улирлын дүнгээр 16 хувиар агшина гэж урьдчилан тооцоолоод байна. Эдийн засагт илэрч байгаа сөрөг нөлөөг бууруулахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Гэртээ байх хөл хорио"-ны шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт цуцалсан юм.
М.Золбоо
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com