“Bloomberg”-ийн инновацын индексийг БНСУ дахин тэргүүлэв
“Bloomberg”-ийн инновацын индексийг БНСУ дахин тэргүүллээ. Тус улс 2020 онд гурван байр ухарч, дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм.
Түүнээс хойш нэг жилийн хугацаанд оюуны өмчийн үйл ажиллагаанд дэвшил гаргасан нь индексийг тэргүүлэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Сингапур, Швейцар улс тус индексийг удаалсан бол АНУ эхний 10 байраас бууж, 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
АНУ-ын их дээд сургуулиуд чансаагаараа дэлхийд тэргүүлдэг ч тус улсын дээд боловсролын салбар тааруу үнэлгээ аваад байгаа аж.
“Bloomberg”-ийн инновацын индекс нь судалгаа, хөгжүүлэлтийн зарцуулалт, үйлдвэрлэлийн хүчин чадал, Төрийн компаниудын өндөр технологи ашиглалт зэрэг долоон хэмжүүрт тулгуурладаг.
Харин 2021 оны хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан улс орнуудын цар тахлыг тогтоон барихад хийсэн инновацын шинэчлэлийг давхар харгалзан үзсэн байна. Тухайлбал: цар тахлыг тогтоон барих чиглэлд хавьтлыг илрүүлэх, вакцинжуулалтын хурд зэрэг ажилд БНСУ, ХБНГУ, Израил улс тэргүүлжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com