“BlackBerry”-ийг Майк Лазаридиз болон Дуглас Фрегин нар худалдан авч магадгүй
“BlackBerry” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Майк Лазаридиз болон Дуглас Фрегин нар тус компанийг худалдан авах санал гаргаж магадгүй байгаагаа мэдэгдлээ. Компанийн хуучин удирдлагууд “Goldman Sachs” групп болон “Centerview Partners” компаниудыг хөлслөн авч, “BlackBerry” компанийг худалдан авах боломжуудыг судлуулахаар болсон байна. Майк Лазаридиз болон Дуглас Фрегин нар “BlackBerry” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Fairfax Financial Holdings” компанийн гаргасан 4.7 тэрбум ам.долларын худалдан авах саналыг давах санал дэвшүүлэх шаардлагатай ажээ. “Fairfax Financial Holdings” компани “BlackBerry” компанийг худалдан авах хөрөнгийг босгоход асуудалтай байгаагаас хоёр компанийн хоорондын худалдан авах хэлцлийн асуудал хойшлогдсоор байна. Түүнчлэн найм орчим тэрбум ам.долларын үнэлгээтэй “BlackBerry” компани илүү өндөр үнэ санал болгох худалдан авагч хайж байгаа юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com