BIS: Ипотекийн зээлийн тогтолцоо хөгжүүлсэн орнуудын ажиллах хүчин тогтвортой байдаг
“Bank for International Settlements”-ийн гаргасан судалгаагаар аливаа улсын өрхийн зээлийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьтай тэнцэж эхэлснээр эдийн засгийн өсөлтөөс нь хойш татах шалтгаан болдог байна. Хэдий тийм боловч Австрали улсын хувьд өрхийн зээл дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 120 хувьтай тэнцэж байгаа ч энэ нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлөхгүй байгааг статистик үзүүлэлтүүд харуулж байгаа юм. Австрали улс “Их 20”-ийн орнуудаас хамгийн их хэмжээний өрхийн зээлтэй улсад тооцогддог аж. Харин Канад, БНСУ, Их Британи болон АНУ-ын өрхийн зээл дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 75-100 хувьтай тэнцдэг байна. Олон улсын жишгийг харахад ипотекийн зээл ихтэй улс орнуудын ажиллах хүч тогтвор суурьшилтай ажилладаг бөгөөд учир нь зээл төлөхөд тогтмол орлого хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.
Австралийн банкнуудын ипотекийн зээлийн хэмжээ нийт эдийн засгийнх нь 80 хувьтай тэнцдэг. Үүнээс “Commonwealth Bank” 418 тэрбум австрали доллар, “Westpac” 406 тэрбум австрали доллар зэрэг нийт 1.3 их наяд австрали долларын зээл гаргажээ. Харин тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.7 их наяд австрали доллараар хэмжигдэж байна.
Б.Дөлгөөнзул
Холбоо барих: dulguunzul.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com