“Big Hit Entertainment” компани “YG Entertainment”-д 63 сая ам.долларын хөрөнгө оруулна
БНСУ-ын “Big Hit Entertainment” компани тус улсын урлагийн салбарт тэргүүлэгчдийн нэг “YG Entertainment”-д 63 сая ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний хамтлаг болоод буй “BTS”-ийг хариуцаж байгаа компани “Black Pink”, “Big Bang” хамтлагийг гаргаж ирсэн компанитай хамтран ажиллахаар болж байна. Дээрх хоёр компани контент бүтээх, уран бүтээлчдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлээр хамтарч ажиллах юм байна.
Түүнчлэн хэлцлийн хүрээнд “YG Entertainment”-ийн уран бүтээлчид “Big Hit” компанийн “Weverse” платформыг ашиглах боломжтой болж байгаа аж. Нийгмийн сүлжээний энэхүү платформоор дамжуулан уран бүтээлчид шүтэн бишрэгчидтэйгээ шууд харилцах боломжтой болох юм байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com