• Энэ долоо хоногт
  • Нэвтрүүлгүүд
  • Хамтран ажиллах
    • Телевизийн сурталчилгаа
    • Веб сайтын сурталчилгаа
  • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын менежер
    • Сэтгүүлч
    • Орчуулагч
    • Хүний нөөцийн менежер
  • Холбоо барих
    • Bloomberg TV Mongolia
    • Борлуулалтын хэлтэс
  • Хадгалсан
    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл

    Bloomberg

    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл
    • Эхлэл
    • Эдийн засаг
    • COVID-19
    • Нийгэм
    • Улс төр
    • Зах зээл
    • Технологи
    • Энтертайнмент
    • ТВ хөтөлбөр
    • Видео
    • Хадгалах
    • Онцлох мэдээ
    • COVID-19
    • Үйл явдал
    • Уул уурхай
    • Банк санхүү
    • Эрчим хүч
    • Зам тээвэр
    • Даатгал
    • Дэд бүтэц
    • Бүтээн байгуулалт

    BI: Сонгуульд хэн ялахаас үл хамааран ам.долларын ханш нам дор байна

    Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 04 08:40

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас үл хамааран ам.долларын ханш нам дор түвшинд хэвээр байна гэж эдийн засагчид үзэж байна. Дональд Трампын засаглалын хугацааны турш олон улсын валютын зах зээлд ам.долларын ханш сул байсаар ирсэн юм.


    Татварын хөнгөлөлтийг эрчимжүүлж, төсвийн алдагдал нэмэгдсэнээс гадна Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг хэд хэдэн удаа танасан нь дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй валютын ханшийг султгасан юм.

    Дональд Трамп улиран Ерөнхийлөгчөөр сонгогдвол өөрийн хэрэгжүүлж байсан эдийн засгийн бодлогоо хэвээр хадгалах нь ойлгомжтой. Харин Жо Байден сонгуульд ялсан ч валютын ханшийн төлөв өөрчлөгдөхгүй гэж эдийн засагчид үзэж байна. Хэрэв Жо Байден "Чөлөөт ертөнцийн тэргүүн"-ээр сонгогдвол цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлд орсон иргэд болоод жижиг аж ахуйн нэгжүүдэд өгөх эдийн засгийн татаасыг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн юм.

    Ялангуяа энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам Сенатын танхимд олонх болж чадвал энэ бодлого хэрэгжих бүрэн боломжтой болно. Хэрэв АНУ-ын төсвөөс үзүүлэх эдийн засгийн дэмжлэг нэмэгдвэл зах зээлд валютын нийлүүлэлт өсөж, улмаар ам.долларын ханшийг сулрах нь гарцаагүй. Цаашлаад дэд бүтэц, нар болон салхи зэрэг ногоон эрчим хүчний төслүүдэд хийх төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж магадгүй байгаа нь валютын ханшид ийм нөлөөг үзүүлж болох юм.

    Нөгөө талаас АНУ Европын орнууд, Мексик болон Канадтай хийх худалдааны тарифыг хөнгөлбөл ам.долларын ханш өсөх ч боломж бий. БНХАУ болон АНУ хоорондын худалдааны маргааныг дипломат арга замаар шийдвэрлэж ч болох юм. Хэдий тийм боловч худалдааны бодлогын өөрчлөлтийн ам.долларын ханшид үзүүлэх нөлөө төсвийн бодлоготой харьцуулахад бага байна гэдгийг санах хэрэгтэй. Ам.долларын ханш сул байх нь “Apple”, “Coca-Cola”, “Procter-Gamble” зэрэг үндэстэн дамнасан үйл ажиллагаа эрхэлдэг АНУ-ын компаниудад ашигтай аж. Учир нь эдгээр компаниудын үйлдвэрлэн нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ буурч, өрсөлдөх чадвар нь сайжрах учраас ам.долларын ханш сул байх нь үйлдвэрлэгч компаниудыг дэмжинэ.

    Хил дамнасан худалдааны хамгийн өргөн хэрэглэгддэг валют нь ам.доллар байсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд юань ч мөн худалдааны гол валютуудын дунд статусаа ахиулсаар байгаа юм. Ам.доллар "хамгийн өргөн хэрэгддэг валют" статусаа алдах болоогүй байна. Олон улсын валютын зах зээлд өдөр бүр 2.9 их наяд ам.долларын үнэ бүхий ам.долларын гүйлгээ хийгдэж байгааг “Bloomberg”-ийн нэгтгэсэн үзүүлэлтээс харж болно. Цаашлаад ам.долларыг валютын гол нөөц болгодог. Олон улсын Төв банкнуудын гадаад валютын нөөцийн 63 хувийг ам.доллар бүрдүүлдэг байна. Үүний гол шалтгаан нь улс орнуудын түүхий эдийн эрэлт ам.доллартой уяатай байдагтай холбоотой аж.

    Ам.долларын араас евро өдрийн нэг их наяд еврогийн гүйлгээгээр жагсаж байна. "Аюулгүй хөрөнгө оруулалт" гэгддэг иенээр өдөрт 554 тэрбум ам.доллартой дүйх гүйлгээ хийгддэг нь Японы валютыг гуравдугаарт жагсааж байгаа юм. Дөрөвдүгээрт Их Британийн фунт-стерлинг өдрийн 422 тэрбум ам.долларын гүйлгээгээр бичигдэж байгаа бөгөөд Төв банкнуудын гадаад валютын нөөцийн 4.5 хувийг фунт-стерлинг бүрдүүлдэг ажээ.

    Тавдугаарт австрали доллар 223 тэрбум ам.долларын гүйлгээгээр, зургаадугаарт канад доллар 166 тэрбумын өдрийн гүйлгээ, нөөцийн 2.02 хувиар, долоодугаарт швейцар франк 164 тэрбумын өдрийн гүйлгээ, нөөцийн 0.18 хувиар жагссан байна. Харин БНХАУ-ын юань өдрийн 142 тэрбум ам.долларын гүйлгээгээр наймдугаарт жагссан бөгөөд олон улсын Төв банкнуудын гадаад валютын нөөцийн 1.23 хувийг бүрдүүлж байгаа нь долоодугаарт эрэмбэлэгдэж байна.

    Г.Ану | @AnuHarchu

    Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com

    minjma.g@bloombergtvmongolia.com

    2020-11-04 08:40
    66212
    BBJAX

    Холбоотой мэдээ

      • Шинээр нэмэгдсэн
      • Их үзсэн
      • Санал болгох
      • BI: Сонгуульд хэн ялахаас үл хамааран ам.долларын ханш нам дор байна
      • /bi-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D0%B4-%D1%85%D1%8D%D0%BD-%D1%8F%D0%BB%D0%B0%D1%85%D0%B0%D0%B0%D1%81-%D2%AF%D0%BB-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B0%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD-%D0%B0%D0%BC-%D0%B4%D0%BE%D0%BB%D0%BB%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BD%D1%88-%D0%BD%D0%B0%D0%BC-%D0%B4%D0%BE%D1%80-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/?cid=60
      • file-text
      • Нэмэлт мэдээлэл

      Манай компани

      • Хөтлөгч / Сурвалжлагчид
      • Нэвтрүүлгүүд

      Холбоосууд

      • BloombergTVM on Twitter
      • BTVM on Facebook
      • BTVM on LinkedIn

      • Эхлэл
      • Эдийн засаг
      • COVID-19
      • Нийгэм
      • Улс төр
      • Зах зээл
      • Технологи
      • Энтертайнмент
      • ТВ хөтөлбөр
      • Видео
      Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017. BloombergTV Mongolia
      by