BI: АНУ-ын барилгын компаниудын итгэл 4 сар дараалан өслөө
АНУ-д шинэ орон сууцны барилгын ажил эрчимжлээ. Тус улсын Худалдааны яамны мэдээлснээр барилгын ажил нь эхэлсэн амины орон сууцнуудын тоо аравдугаар сард хоёр хувиар өсөж, 936 мянгад хүрсэн байна. Энэ нь он гарснаас хойш хамгийн өндөр хурдаар өссөн үзүүлэлт боллоо.
Моргейжийн нөхцөл худалдан авалтыг дэмжиж, барилгын компаниудын итгэлийг нэмэгдүүлж байгаа аж. Компаниудын итгэл 11 дүгээр сар хүртэл дөрвөн сар дараалан өссөн байна.
Үүнээс гадна шинэ сууц барих зөвшөөрөл олголт таван хувиар буюу 12 жилийн дээд хурдаар өссөн үзүүлэлттэй байна. Цаашлаад ирэх зургаан сард орон сууцны борлуулалт 2018 оны таван сараас хойших дээд түвшиндээ хүрч өсөх эерэг таамагтай байгаа ажээ.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com