Bernstein: Төмрийн хүдэр олборлогчдын нийлүүлэлт 2020 оны IV улиралд 6.5 хувиар өссөн
Австралийн төмрийн хүдрийн экспортын орлого 2020 оны аравдугаар сард дээд түвшинд хүрч өсөөд байсан бол 11 дүгээр сард 7.9 хувиар буурч, 10.3 тэрбум австрали доллар болсон талаар тус улсын Статистикийн хороо мэдээллээ.
Хэдий тийм боловч 2020 оны IV улирлыг бүхэлд нь авч үзвэл төмрийн хүдэр олборлогч томоохон компаниудын нийлүүлэлт 6.5 хувиар өсөж, 323.5 сая тонн хүрсэн гэж “Bernstein” байгууллага тооцоолсон байна. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 6.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс “Rio Tinto” компани 91.3 сая тонн, “BHP Group” 71.7 сая тонн төмрийн хүдэр нийлүүлсэн байна. Харин Бразилын “Vale” компани 82.9 сая тонн төмрийн хүдэр нийлүүлжээ.
Баасан гарагийн өглөөний байдлаар Далянийн Таваарын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 1.91 хувиар өсөж, тонн нь 1063 юань болсон байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com