Barilga.MN: Радиатор, цахилгаан халаагуурын зах зээл цаашид өсөх хандлагатай
Цахилгаан халаагуур, радиаторын импортын судалгааг “Barilga.MN” хийсэн байна. Гэр хорооллын айл, өрхийн шөнийн цахилгааны хэрэглээг хөнгөлөх журам хэрэгжиж эхэлснээр цахилгаан халаагуурын импортын дүн өсжээ.
2018 оны байдлаар 3.3 тэрбум төгрөгийн цахилгаан халаагуур импортолсон бөгөөд худалдан авалтын өсөлт нь дунджаар 25 хувиар нэмэгдсэн байна. Харин радиаторын импорт 11.8 тэрбум төгрөг, худалдан авалтын өсөлт нь 11 хувиар өсжээ. Цахилгаан халаагуурын импортын дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна. БНХАУ-аас өнгөрсөн оны байдлаар 1.3 тэрбум төгрөгийн цахилгаан халаагуур импортолжээ. Үүний дараа БНСУ болон ОХУ багтаж байна.
Харин радиаторын импортын 58 хувийг Турк улс эзэлж байгаа аж. Радиатор болон цахилгаан халаагуурын зах зээл нь тогтвортой худалдан авалттай, цаашид өсөх хандлагатай байгаа гэж “Barilga.MN” судалгаандаа онцолжээ.
Халаалтын шийдлүүдийн төрөл нь шалан доороос халдаг, хийгээр ажилладаг, мөн хөлддөггүй шингэн радиатор, энэ нь 12-18 ам метр өрөө буюу гэрийг халаах чадалтай зэрэг байдаг байна.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com