“Aston Martin” брэнд “Daimler”-аас санхүүжилт татахаар болж, хувьцааных нь ханш огцом өсөв
Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin Lagonda” брэнд “Daimler”-аас санхүүжилт татлаа.
Улмаар хямралд орсон авто зах зээлд тэсэж үлдэх боломжтой болоод байна. Тус компани бонд болон хувьцаа гаргах замаар 1.7 тэрбум ам.доллар босгохоо мэдэгдсэн юм. Үүний дийлэнхийг одоо байгаа өрийн эргэн төлөлтөд зарцуулах ажээ. Мөн хосолмол, цахилгаан хөдөлгүүртэй автомашины хөгжүүлэлтэд нь “Daimler”-ийн “Mercedes-Benz” брэнд туслахаар болсон байна. Хариуд нь “Daimler” компани нэмж мөнгө зарлагадахгүйгээр “Aston Martin”-ийн дийлэнх хувьцаа эзэмшигч болно.
Энэхүү мэдээллийн дараа “Daimler”-ийн хувьцааны ханш Франкфуртын Хөрөнгийн биржид таван хувиар буурсан бол “Aston Martin”-ийнх Лондонд 16 хувиар өсжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com