“Archegos Capital Management”-ээс үүдэн алдагдал хүлээсэн “Credit Suisse”-ийн 2 захирал ажлаа өгөхөөр болов
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 06 15:20
АНУ-ын “Archegos Capital Management” компанийн асуудалтай холбоотойгоор их хэмжээний хохирол хүлээсэн “Credit Suisse” банкны Хөрөнгө оруулалтын банкны захирал Браин Шин ажлаа өгөхөөр болсныг эх сурвалж мэдээллээ.
Үүнээс өмнө Эрсдэл хариуцсан захирал Лара Уарнер мөн албан тушаалаасаа буухаа мэдэгдсэн байна. "Archegos Capital Management" компани хөшүүрэг ашиглан хөрөнгө оруулалт хийсэн нь алдагдал дагуулж, “Credit Suisse”, “Nomura” зэрэг банкнуудад ихээхэн хэмжээний хохирол учруулжээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-06 15:20
69451
BBJAX