Apple: “Airpods Max”-ийн хүргэлт 12-14 долоо хоног саатна
Нийтэлсэн огноо: 2020 оны 12 сарын 09 15:00
“Apple” компанийн 550 ам.долларын үнэтэй “Airpods Max” загварын чихэвчийг цахимаар захиалсан хэрэглэгчид 12-14 долоо хоног хүлээх шаардлагатайг мэдэгдлээ.
Энэхүү тээвэрлэлтийн саатал нь сүүлийн жилүүдэд байгаагүй урт хугацаа аж. Цаашдаа БНХАУ, Канад, Япон болон Герман зэрэг улсад тээвэрлэлт нэг эсвэл хоёр сар хүртэл саатах төлөвтэй байна.
“Apple” компани 12 дугаар сард буюу баярын улиралд тааруулж худалдан авагчдыг татахаар тус бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан аж. Хэдий тийм боловч “COVID-19” цар тахлын улмаас хүргэлт хийхэд хүндрэлтэй болсон нь борлуулалтад нөлөөлөхөөр байна.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-12-09 15:00
66879
BBJAX