“Apple” лидар технологи нийлүүлэгч компаниудтай хэлэлцээ хийж байна
“Apple” автомат жолоодлоготой цахилгаан автомашины мэдрэгч лидар технологи нийлүүлэгч компаниудтай яриа хэлэлцээ хийж эхэлсэн байна.
Тус компани автомашины хагас дамжуулагч, хиймэл оюун ухааны алгоритм зэрэг технологийг хөгжүүлэн автомат жолоодлоготой автомашин бүтээх төслөө урагшлуулж байгаа. 2020 оны байдлаар туршилтын автомашин нь 30 мянга гаруй км замд жолоодлого хийсэн байна. Лидар технологи нийлүүлэгчидтэй компани хараахан хамтарч эхлээгүй байгаа тул эцсийн бүтээгдэхүүн гарах хараахан болоогүй гэсэн үг болж байна.
Үүнээс гадна цахилгаан автомашин хөгжүүлэх чиглэлд “Hyundai Motor”, “Kia Motors” зэрэг компаниуд “Apple”-тай хамтран ажиллаагүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com