• Энэ долоо хоногт
  • Нэвтрүүлгүүд
  • Хамтран ажиллах
    • Телевизийн сурталчилгаа
    • Веб сайтын сурталчилгаа
  • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын менежер
    • Сэтгүүлч
    • Орчуулагч
    • Хүний нөөцийн менежер
  • Холбоо барих
    • Bloomberg TV Mongolia
    • Борлуулалтын хэлтэс
  • Хадгалсан
    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл

    Bloomberg

    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл
    • Эхлэл
    • Эдийн засаг
    • COVID-19
    • Нийгэм
    • Улс төр
    • Зах зээл
    • Технологи
    • Энтертайнмент
    • ТВ хөтөлбөр
    • Видео
    • Хадгалах
    • Онцлох мэдээ
    • COVID-19
    • Үйл явдал
    • Уул уурхай
    • Банк санхүү
    • Эрчим хүч
    • Зам тээвэр
    • Даатгал
    • Дэд бүтэц
    • Бүтээн байгуулалт

    “Apple” компани “iPhone 12”-ийн 4 загвар, “Homepod Mini” ухаалаг спикер танилцууллаа

    Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 14 16:00

    “Apple” компани “iPhone 12” серийн дөрвөн шинэ загварын ухаалаг гар утас, “Homepod Mini” гэрийн ухаалаг спикер танилцууллаа. Тус компани шинэ “iPhone”-ууддаа сүүлийн гурван жилд анх удаа томоохон өөрчлөлт оруулсан нь энэ боллоо.


    Урд талаасаа “iPhone 11”-тэй төстэй харагдах боловч “iPhone 12”-ийн дэлгэцийн ирмэг нь илүү тэгшхэн болсон байна. Мөн одоогийн 4G-ээс 10 дахин хурдан 5G сүлжээ дэмжинэ гэдгээрээ онцлогтой аж.


    Шинэ загварууд нь дэлхийн тэргүүлэх технологийн компанид борлуулалтын орлогын шинэ үеийг эхлүүлнэ гэж “Wall Street”-ийн шинжээчид тооцож байгаа юм. Ялангуяа дараа үеийн утасгүй технологийн хөгжүүлэлтэд АНУ-аас тэргүүлж яваа БНХАУ-ын зах зээлд борлуулалт нь огцом өснө гэж үзэж байна. “Apple” компани дэлхий даяар утасгүй сүлжээний үйлчилгээ үзүүлэгч 100 гаруй компанитай хамтран 5G технологийг туршсан байна.


    Түүнчлэн мягмар гарагт болсон цахим арга хэмжээнийхээ үеэр “Apple” таван өнгөний сонголттой, 6.1 инчийн дэлгэцтэй “iPhone 12”-ийг танилцуулсан юм. Үнэ нь 799 ам.доллар. Харин арай жижиг “iPhone 12 Mini”-ийг 699 ам.доллароор худалдах юм байна.

    Үүнээс гадна 999 ам.долларын үнэтэй “iPhone 12 Pro”, 1099 ам.долларын үнэтэй “iPhone 12 Pro Max”-ийг танилцууллаа. “Max” загвар нь 6.7 инчийн дэлгэцтэй, “Apple”-ийн хамгийн том дэлгэцтэй загвар болж байгаа юм. Шинэ загварууд нь илүү хурдан A14 процессортой, шинэчилсэн камертай, өмнөх жилийн хямд LCD дэлгэцээ OLED дэлгэцээр сольсон гэж тус компани онцоллоо. Тэр дундаа “iPhone 12 Pro Max”-ийн камерыг шинэчилж, зураг авч байх үедээ зэрэг видео бичлэг хийх, “Zoom”-лэх боломжийг нэмж өгчээ.


    Үүнээс гадна “Apple” компани 2016 оноос эхлэн “Macbook” зөөврийн компьютероос халсан “Magsafe” соронзтой цэнэглэгчийг “iPhone”-уудад зориулан эргүүлэн авчирсан байна. Учир нь тус компани шинэ загварын “iPhone”-ууддаа чихэвч болон цэнэглэгчийг дагалдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ нь байгальд ээлтэй санаачилга гэж тус компани тайлбарлаж байна. Хэдий тийм боловч нөгөө талаар хайрцагт дагалдах хэрэгслүүдийг нь хассан нь “Airpod” болон “Magsafe”-ийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилготой гэж “Citi”-ийн шинжээч Жим Сюва тодотгосон байна.


    Зарим шинжээчид үнээ харьцангуй тогтвортой түвшинд хадгалж байгаа “Apple”-ийн үнийн стратегийг магтаж байгаа юм. “iPhone 12 Mini” нь илүү жижиг, хуучны “iPhone”-уудыг таашаадаг хэрэглэгчдийн анхаарлыг татаж магадгүй гэж үзэж байна.Хэдий тийм боловч бодит байдалд Калифорнид төвтэй тус компанийн сүүлд гаргасан шинэ “iPhone”-уудын борлуулалтын орлогын өсөлт тийм ч өндөр биш байна. Үүгээр ч зогсохгүй хэрэглэгчид гар утсаа илүү урт хугацаанд хэрэглэх сонирхолтой байгаа нь юу юугүй шинэ загвар руу шуурахгүй гэсэн таамгийг бататгаж байна гэсэн байр сууриуд давамгай байна.

    Б.Ариунболд | @Ariunbold_Bat

    Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com

    minjma.g@bloombergtvmongolia.com

    2020-10-14 16:00
    65678
    BBJAX

    Холбоотой мэдээ

      • Шинээр нэмэгдсэн
      • Их үзсэн
      • Санал болгох
      • “Apple” компани “iPhone 12”-ийн 4 загвар, “Homepod Mini” ухаалаг спикер танилцууллаа
      • /apple-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8-iphone-12-%D0%B8%D0%B9%D0%BD-4-%D0%B7%D0%B0%D0%B3%D0%B2%D0%B0%D1%80-homepod-mini-%D1%83%D1%85%D0%B0%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B3-%D1%81%D0%BF%D0%B8%D0%BA%D0%B5%D1%80-%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BB%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0/?cid=134
      • file-text
      • Нэмэлт мэдээлэл

      Манай компани

      • Хөтлөгч / Сурвалжлагчид
      • Нэвтрүүлгүүд

      Холбоосууд

      • BloombergTVM on Twitter
      • BTVM on Facebook
      • BTVM on LinkedIn

      • Эхлэл
      • Эдийн засаг
      • COVID-19
      • Нийгэм
      • Улс төр
      • Зах зээл
      • Технологи
      • Энтертайнмент
      • ТВ хөтөлбөр
      • Видео
      Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017. BloombergTV Mongolia
      by