“Apple” дуу чимээний асуудалтай “Airpods Pro” чихэвчээ үнэгүй солино
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 02 13:30
Дуу чимээний асуудалтай зарим “Airpods Pro” чихэвчийг “Apple” компани үнэгүй солихоо мэдэгдлээ.
2020 оны аравдугаар сараас өмнө үйлдвэрлэгдсэн цөөн тооны “Airpods Pro” чихэвч дуугаралтын болон дуу чимээ тусгаарлагчийн асуудалтай байгааг тус компани тогтоосон байна. “Airpods Pro” чихэвч нь “Apple”-ийн компанийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг юм. Тус компани ирэх онд хоёр шинэ загвар танилцуулахаар ажиллаж байгааг мэдээлж байв.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-02 13:30
66147
BBJAX