“Apollo Tyres” компани “Cooper Tire”-ийн нэгж хувьцааг 35 ам.доллараар үнэллээ
Энэтхэгийн “Apollo Tyres” компани АНУ-ын “Cooper Tire” компанийн нэгж хувьцааг 35 ам.доллараар үнэллээ. Ингэснээр “Cooper Tire” компанийг нийт 2.5 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Уг мэдээ гарсны дараа “Apollo Tyres” компанийн хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр 25 хувиар унасан бол “Cooper Tire” компанийн хувьцааны ханш 41 хувиар өссөн байна. "Apollo Tyres” компани дөрвөн банкнаас зээл авч “Cooper Tire” компанийн хувьцаа эзэмшигчдэд бэлнээр төлбөрийг төлөх аж. Эдгээр банкууд “Apollo Tyres”-д нийт 400 сая ам.долларын зээл олгоно. “Apollo Tyres” компани өнгөрсөн сард Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын “Sumitomo Rubber Industries” компанид тус улсад үйл ажиллагаа эрхэлдэг төвүүдээ 60 сая ам.доллараар зарахаар болсон юм. Энэхүү хэлцэл нь сүүлийн үед автомашины зах зээлд хийгдсэн хамгийн том хэлцэл болж байгаа аж. “Cooper Tires” компанийг худалдан авснаар “Apollo Tyres” компани дэлхийн дугуй үйлдвэрлэлийн салбарт эхний аравдугаарт бичигдэхийг зорьж байна.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com