“American Airlines Group” VIII сарыг дуустал олон улсын зарим нислэгүүдээ цуцална
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 03 18:31
“American Airlines Group” VIII сарыг дуустал олон улсын зарим нислэгүүдээ цуцлахаар болсноо мэдэгдлээ. Хэдийгээр зуны улиралд нислэгийн эрэлт өндөр байдаг ч коронавирусийн улмаас огцом саараад байгаа нь үүнд нөлөөлжээ. Энэ зун нийт нислэг өмнөх оноосоо 60 хувиар бага байна гэж тус компани тооцсон байна. Тэр дундаа Номхон далайн орнуудыг чиглэсэн нислэг нь 80 хувиар цөөрнө гэж тооцоолж байгаа юм байна. Түүнчлэн улирлын чанартай 23 чиглэлд огт нислэг үйлдэхгүй. Мөн энэ жил нээх байсан шинэ чиглэлүүдээ нэг жилээр хойшлуулна гэж “American Airlines Group” мэдэгджээ.
Б.Төгсбилиг
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-04-03 18:31
62111
BBJAX