AMC Holding: 2021 оны зун хүртэл тэсэж үлдэх зорилгоор санхүүжилт босгоно
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 03 18:04
Дэлхийн кино театрын хамгийн том сүлжээ “AMC Holdings” цар тахлын үеийн хүндрэлийг тэсэж үлдэх зорилгоор санхүүжилт босгохоор төлөвлөж байна. Кино театраар үйлчлүүлэгчдийн тоо одоогийн түвшинд хэвээр байвал 2021 оны эхэн үе хүртэл тэсэх хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй байгаагаа тус компани мэдээлсэн. Харин түүнээс цааш зун хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд нэмэлт хөрөнгө татахаар 10 гаруй стратегийн хөрөнгө оруулагчидтай яриа эхлүүлжээ. Цар тахлын улмаас тус компани III улиралд ойролцоогоор 905 сая ам.долларын алдагдал хүлээжээ.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-11-03 18:04
66208
BBJAX