“Amazon.com” хуурамч шүүмж "зарсан" этгээдүүдийн эсрэг зарга үүсгэлээ
Онлайн худалдааны “Amazon" компани веб сайтуудаар дамжуулан бүтээгдэхүүний тухай сайн шүүмж бичих зар тавьж, ашиг олсон 1000 гаруй хүний эсрэг шүүхийн зарга үүсгэжээ. Жижиг хэмжээний ажил гүйцэтгэснээр тав болон түүнээс дээш ам.долларын төлбөр авах боломжтой Fiverr.com сайтын хэрэглэгчид энэ заргад багтаж байна. Amazon.com өнгөрсөн дөрөвдүгээр сард хэрэглэгчийн хуурамч шүүмж "зарсан" хэд хэдэн веб сайтыг шүүхэд дуудаж байсан юм. Нийтлэлчдээс хуурамч шүүмж авах нь онлайн худалдааны веб сайтуудын хэрэглэгчдийг бодит мэдээлэл авахыг хязгаарлаж байгаа болохыг тус компани албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. Уг мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш “Nasdaq” биржид 1.5 хувиар өсч, нэгжийн ханш нь 570.76 ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 81 хувиар өссөн үзүүлэлт юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com