Altan Rio: Ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчин сайжирч байна
Монгол Улсын ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчин сайжирч, хөрөнгө оруулагчдын идэвх сэргэж эхэлсэн талаар “Altan Rio" компаниас мэдэгдсэн байна. Тус компанийн техникийн асуудал хариуцсан захирал Керри Гриффин "Хууль эрхзүйн зохицуулалт бидэнд нэлээд асуудал учруулж байсан. Хэдий тийм боловч ашигт малтмалын хуулийн шинэчлэлийн дагуу хайгуулийн лицензийн хугацааг сунгах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн нь Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг татах нэгэн хөшүүрэг болно" гэж "Resource world" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. “Altan Rio" компани нь хайгуулийн лицензээ 9-12 жилээр сунгаад байгаа аж. "Altan Rio" компани Ховд аймгийн нутагт байрлах зэс, алтны "Чандмань-Ёл", Төв аймгийн нутагт байрлах "Хавчуу" алтны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр эдгээр ордын алт, зэсний хайгуул эрчимжих төлөвтэй байна.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com