“Alibaba”, “Tencent”-д хөрөнгө оруулахыг АНУ-ын зохицуулах байгууллага хориглож магадгүй байна
БНХАУ-ын “Alibaba” болон “Tencent” зэрэг технологийн компаниудад хөрөнгө оруулахыг АНУ-ын зохицуулах байгууллага хориглож магадгүй болоод байна.
Энэ асуудлыг АНУ-ын эрх баригчид хэлэлцэж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Дээрх хоёр компанийн дийлэнх хувьцаа эзэмшигчид олон улсын хөрөнгө оруулагчид тул хоёр компанид хүнд цохилт болох төлөвтэй байна. Тухайлбал: энэхүү мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид “Alibaba”-ийн хувьцааны ханш 5.3 хувиар, “Tencent”-ийнх дөрвөн хувиар унаад байна.
“Alibaba” болон “Tencent”-ийн зах зээлийн үнэлгээ нийлээд 1.4 их наяд ам.доллар хүрч байна. Өөрөөр хэлбэл Испанийн Хөрөнгийн биржийн үнэлгээнээс хоёр дахин их, мөн “MSCI”-ийн хөгжиж буй орнуудын индексийн нийт дүнгийн 11 хувийг эзэлж буй юм.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com