“Airbus” ХБНГУ, АНУ дахь үйлдвэрүүдээ түр зогсоохоор шийдвэрлэлээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 07 16:40
Шинэ төрлийн “коронавирус”-ийн улмаас эрэлт суларч, нийлүүлэлтэд саатал үүсэж байгаа тул “Airbus” компани Герман болон АНУ дахь гурван үйлдвэрээ түр зогсоохоор боллоо.
Гурван үйлдвэрийг дөрөвдүгээр сарын 29 гэхэд эргэн сэргээхээр төлөвлөсөн байна. Тус компани одоогоор үйлдвэрлэлийн гарцаа албан ёсоор бууруулаагүй байгаа юм. Түүнчлэн богино хугацаандаа үйл ажиллагаагаа бүрэн сэргээх нь зохимжгүй гэж ажилчдадаа илгээсэн захидалдаа онцолсон байна. Учир нь зарим эд ангийн хомсдол үүсэж байгаагаас шинэ нисэх онгоц нийлүүлэхэд хүндрэл учирч буйг онцолжээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-04-07 16:40
62181
BBJAX