“Adidas”: Үйлдвэрийн нөхцөл байдал хүнд байгаа ч хамтын ажиллагаагаа зогсоохгүй
БНХАУ-ын гутал үйлдвэрлэгч “Yue Yuen Industrial Holdings” компанийн удирдлагууд ажилчдыг ажил хаялтад өдөөн турхирсан хэргээр хоёр хүнийг түр саатуулаад байна. Саатуулагдсан хүмүүс нь Шэньжэнь муж дахь үйлдвэрчний эвлэлийн гишүүд байгаа ажээ. Тэд Дунгуанд байрлах үйлдвэрийн байр луу нэвтэрч ажилчдад заавар зөвлөгөө өгч байсан бөгөөд нийгмийн сүлжээний сайтуудыг ашиглан тэдэнтэй холбогдож байсан нь илэрсэн байна. “Adidas” компанийн зүгээс тус үйлдвэрийн нөхцөл байдал хүнд байгаа ч хамтын ажиллагаагаа зогсоохгүй гэж мэдэгджээ. Тиймээс үйлдвэрлэлээ тогтвортой явуулахын тулд үйлдвэрийн зарим хэсгийг Дунгуанаас нүүлгэж, гүйцэтгэх ажлыг нь бусад салбаруудад хуваарилсан байна. Одоогийн байдлаар үйлдвэрийн зүгээс ажилчдынхаа сарын цалинг 230 юанаар нэмэгдүүлэх санал тавиад байгаа ч үйлдвэрчний эвлэл нь үүнийг хэтэрхий бага гэж үзэн хэлэлцээ хийхээс татгалзсаар байгаа юм.
Н.Алтан
Холбоо барих: altan.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com