9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Гаалийн татвараас чөлөөлнө
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу Япон улс мах, хүнсний зорилгоор хэрэглэх дайвар бүтээгдэхүүн, шар айраг, чацаргана, жимс хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Гаалийн татвараас чөлөөллөө. Харин зарим төрлийн сүү, цагаан идээ, бод малын мах, зөгийн бал, ааруул, гоймон, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнд квот тогтоохоор болжээ. Мөн хөдөө аж ахуйн бус бүтээгдэхүүнээс ашигт малтмал, түлш, химийн бүтээгдэхүүнийг Гаалийн татвараас чөлөөлөхөөр боллоо. Түүнчлэн төмөр, ган, зэс, никель, хөнгөн цагаан болон 1200 нэр төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, зарим төрлийн боловсруулаагүй нэхий, арьс зэрэг бүтээгдэхүүнийг хэлэлцээрийн дагуу Гаалийн татвараас чөлөөлөгдөж байгаа юм. Харин Монголын талаас Японы амьд амьтан, загас, мод үржүүлэг, ургамал, зарим төрлийн кофе, цай, элсэн чихэр, зарим нэр төрлийн хүнсний шингэн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөллөө. Мөн химийн бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, ашигт малтмал, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, метал, машины тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг импортын татваргүй оруулахаар болоод байна.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com