74 аж ахуйн нэгжид 1.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Энэ оны эхний хагас жилд сүү, өндөг үйлдвэрлэл болон гахай, зөгийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 106 аж ахуйн нэгжид 2.1 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгохоор санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хэрэгжилтийг хангах ажил одоогийн байдлаар 70 хувьтай явагдаж байна. Харин эдгээрээс сүүний үүлдрийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагааг өргөтгөхөд онцгой анхаарч, энэ ондоо багтаж шинээр 10 фермерийн аж ахуй байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Эхний хагас жилийн байдлаар 12 аймаг болон нийслэлийн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч 74 аж ахуйн нэгжид 1.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор санхүүжилтийг нь шийдвэрлэсэн байна. Түүнчлэн гахайн аж ахуй эрхлэгч 16 аж ахуйн нэгжид 325 сая төгрөг, Улаанбаатар, Дархан-Уул аймгийн тахианы 11 аж ахуйд нийт 160 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн зөгийн аж ахуй эрхлэгч таван аж ахуйн нэгжид 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: Narantungalag.e@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com