5G дэмжих "iPhone" 2020 оноос наашгүй
“Apple” компани 2020 он хүртэл 5G технологийг дэмждэг “iPhone” үйлдвэрлэхгүй байж магадгүй талаар ойрын эх сурвалж мэдээллээ.
5G модем үйлдвэрлэгч “Intel” болон “Qualcomm” компаниуд ирэх он хүртэл “iPhone” гар утсанд 5G сүлжээ дэмжих чип үйлдвэрлэх боломжгүй байгаатай энэ нь холбоотой гэж шинжээчид үзсэн байна. “Apple”-ийн өрсөлдөгч болох “Samsung”, “Xiaomi” болон “Huawei” компаниуд ирэх онд 5G сүлжээтэй гар утaс гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Харин “Apple” компани өрсөлдөгчдөөсөө дор хаяж нэг жилээр хоцорч магадгүй болоод байна.
4G технологийн сүлжээнд ажиллах гар утаснууд зах зээлд 2010 онд гарсан бол “Apple” компанийн анхны 4G сүлжээ дэмждэг "iPhone 5" гар утас 2012 онд худалдаанд гарч байсан юм. 5G утасгүй сүлжээний технологи нь 4G-тэй харьцуулахад дата илүү хурдан дамжуулдаг гэх мэтчилэн хэд хэдэн давуу талтай юм.
Б.Анхтуяа
Холбоо барих: ankhtuya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com