37 сая ам.доллароор зээлээ тэглүүлээгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг эхлүүлэхээ мэдээлэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 08 15:20
Тэтгэврийн зээлийн хөнгөлөлт, тэглэлтэд хамрагдаагүй ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ гэж “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр мэдээллээ.
Энэ хүрээнд 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушаах юм байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн бямба гарагт Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр ““Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх" гэжээ.
Б.Бямбасүрэн | @byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-08 15:20
68107
BBJAX