2038 он гэхэд нүүрснээс татгалзах зорилт тавиад буй ХБНГУ нүүрсний шинэ цахилгаан станцтай болов
ХБНГУ 2038 он гэхэд нүүрсний хэрэглээг тэглэх зорилттой байгаа ч энэ долоо хоногт нүүрсний цахилгаан станц шинээр ашиглалтад оруулах гэж байна.
"Datteln-4" нэртэй цахилгаан станцын бүтээн байгуулалтад 1.3 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд төлөвлөсөн хугацаанаасаа есөн жилийн дараа дуусаж байгаа ажээ. Шинэ станцтай холбоотой яриа Германд нэлээд маргаан дагуулж, байгаль орчныг хамгаалагчдын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байна. Тэд станцын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байхыг Засгийн газраасаа шаардаж байгаа юм.
Харин оператор “Uniper” компани шинэ цахилгаан станцыг 2038 он хүртэл л ашиглана гэж мэдэгджээ. Европын тэргүүлэх эдийн засаг болох Герман улс нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах томоохон зорилт дэвшүүлээд байгаа хэдий ч цахилгаан эрчим хүчнийхээ бараг талыг нүүрсний цахилгаан станцуудад үйлдвэрлэдэг хэвээр байна.
М.Золбоо | @Manlaizolboo
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com