2020 оны IV улиралд “Richemont”-ийн борлуулалт Азид өсөж, Европт буурчээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 22 14:20
Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Richemont” компанийн Ази, Номхон далайн орнууд дахь борлуулалт өнгөрсөн оны сүүлийн улиралд 27 хувиар нэмэгдсэн байна.
Цар тахлаас үүдэлтэй хямралаас БНХАУ-ын эдийн засаг сэргэж байгаа нь үүнд голлон нөлөөлсөн гэж тус компани мэдэгджээ.
Харин Европын зах зээлд борлуулалт нь 20 хувиар буурч, 982 сая евро болсон байна. Энэ эрчээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд БНХАУ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч болох төлөвтэй байгааг зөвлөх үйлчилгээний “Bain & Company” таамаглаж байна.
БНХАУ-ын тансаг зэрэглэлийн зах зээлийн борлуулалт өнгөрсөн онд 48 хувиар өссөн гэж тус байгууллага тооцоолжээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-22 14:20
67748
BBJAX