2020 онд Азид гаргасан "Ногоон бонд"-ын дүн 30 хувиар буураад байна
2020 онд Азид “Ногоон бонд”-ын арилжааны идэвх бусад бүсээс сул байлаа. Хэдий тийм боловч ирэх оноос энэ төрлийн бондын арилжаа эрчимжинэ гэж “Fitch Ratings” тооцоолсон байна.
Дэлхийн хэмжээнд шинээр гаргасан “Ногоон бонд”-ын дүн энэ онд өссөн байна. Гэвч байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхэд зориулж буй энэ төрлийн бонд гаргалт Азид 30 хувиар буурчээ. Харин БНХАУ болон Япон улс нүүрстөрөгчийн ялгаруулалтаа эрчимтэй бууруулах амлалт өгсөн байна. Энэ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл танилцуулаад байгаа тул ирэх оноос ихээр санхүүжилт татах төлөвтэй байгаа ажээ.
Түүнчлэн “Ногоон бонд”-оос гадна газрын тос, нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад салбараа солих магадлалтай байна. Мөн байгаль орчинд ээлтэй технологид санхүүжилт татах төлөвтэй болж буй тул бондын эрэлт улам өсөх хандлагатай байгааг сануулжээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com