2019 он гэхэд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр нээгдлээ
2019 он гэхэд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр нээгдлээ. Ингэснээр тус үйлдвэр 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болох юм байна.
Улаанбаатар хотын иргэд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа юм. Хэрэв сайжруулсан түлшээр хангавал энэ хэмжээ хоёр дахин буурч, 600 мянган тонн түлшээр хэрэгцээг хангах боломжтой гэж Засгийн газар мэдээллээ. Засгийн газар 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулаад байгаа юм.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com